Бидний тухай
Монгол орны байгалийн болон бэлчээр хадлан, таримал ургамлын өвчин, хорлогч организм, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг тогтоож, хөнөөлт зүйлүүдийн био-экологийн онцлогийг судалж өсөлт хөгжлийн зүй тогтол, тархалт, олшролтын прогноз гарган, тэмцэх цогцолбор арга, дэвшилтэт технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ, пестицидийн үлдэгдлийг судлах, байгаль орчинд халгүй аргыг боловсруулахад оршино.
ТҮҮХИЙН ТОВЧООН
- 1958 он. Ургамлын хорио хамгаалалтыг эрхлэх байцаан шалгах анги
- 1964 он. Ургамал хамгаалал хорио цээрийн улсын алба
- 1969 он. Улсын ургамлын хорио цээрийн лаборатори
- 1972 он. Ургамал хамгаалалтын станц
- 1983 он. ХАА-н химижүүлэлтийн алба
- 1988 он. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станц.
- 1989 он. Ургамал хамгааллын улсын алба
- 1998 он. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ БАГТААМЖ
- Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан- 5
- Эрдэм шинжилгээний ахлах ажилтан- 4
- Эрдэм шинжилгээний дэд ажилтан-16
- Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан-12
- Захиргаа аж, ахуй – 11
БИДНИЙ ДУНД
Тус хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, академич, доктор, профессор Д.Цэдэв төрөн гарсан.
- ШУ-ны доктор-2
- Доктор /Ph.D/ -10
- Профессор-2
- Дэд профессор-4
- Магистр -19 ажиллаж байна.
БҮТЭЦ
Эрдэм шинжилгээний салбар:
- Биотехнологийн лаборатори
- Ургамлын өвчин судлалын лаборатори
- Шавьж судлалын лаборатори
- Хог ургамал судлалын лаборатори
- Микробиологийн лаборатори
- Мэрэгч судлалын лаборатори
- Ургамлын эрүүл ахуй-пестицидийн лаборатори
- Ой, бэлчээр хамгаалал-нөхөн сэргээлтийн лаборатори
Захиргаа, аж ахуйн салбар:
- Захиргаа, аж ахуй
- Эрдмийн зєвлєл
- Төв аймгийн Борнуур дахь “Туршилт-үйлдвэрлэлийн төв”
- УБ хотын сонсголон дахь “Хүлэмжийн аж ахуй” /Шилэн болон плёнкон хүлэмж-400м2/
- Туслах аж ахуй
ХАМТЫН АЖИЛЛАГАА
ШУА, ХАА-н ШУА-ийн болон гадаад, дотоодын 20 гаруй хүрээлэн, их дээд сургууль, ШУҮ-ийн “Шим” ХХКомпани, “Монхимо” ХХКомпаниудтай байнга хамтран ажиллахын зэрэгцээ БНХАУ-ын Хөх хотын багшийн их сургууль, Бээжингийн ургамал хамгааллын хүрээлэн, Зоологийн хүрээлэн, Азийн хөгжлийн сан, ОХУ-ын Ургамал хамгааллын салбарын хүрээлэнгүүд, “Август” ХХК, Японы Иватегийн их сургууль, Обихирогийн их сургууль, Ямагатагийн их сургууль, Германы BOKU-ын их сургууль Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны агентлаг, Япон, Солонгос зэрэг 10 гаруй орны байгууллагуудтай хамтран ажилладаг.