ШИНЖЛЭХ УХААНЫ СУРТАЛЧИЛГАА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- 2022 онд УХЭШХ нь нийт 63 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулсанаас Эрдэм шинжилгээний нийт 47 ажилтан үүнээс эрдмийн зэрэг цолтой 22 судлаач ажиллаа.
- Хүрээлэнгийн эрдмийн зөвлөл нийтдээ 11 удаа, захиргааны зөвлөл 17 удаа хуралдаж байгууллагынхаа эрдэм шинжилгээний болон бусад үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэж ажиллаа.
- 2022 онд тус хүрээлэн байгууллагын дотоод журам, эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлэх журам, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх журмыг шинэчилж, шинээр туршлага хүлээж авах, байгууллагын семинар зохион байгуулах, гадаад хэлний түвшин тогтоох, хээрийн болон лабораторийн журнал хөтлөх журам, зааврыг боловсруулж ажиллаа. Нийт ажиллагсадын дунд НОМ хөтөлбөр аяныг зохион байгуулсан.
- Экологи-Ургамал хамгаалах сэтгүүлийн редакцийн гишүүдийг шинэчилж өргөтгөн олон улсын ISSN дугаар авсан.
- Төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын байгууллагууд тухайлбал ХХААХҮЯ, БОАЖЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний ШУ-ны сургууль, Боловсролын их сургууль, Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Уламжлалт Анагаах ухааны хүрээлэн, Газар зүй Гео-экологийн хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллаа.
- Улсын чанартай томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсгийг ахлах, гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулах, оролцох, судлаачдыг чадавхжуулах сургалт хийх, тариаланчдын улсын болон орон нутгийн зөвлөгөөнд илтгэл тавих зэрэг үйл ажиллагаанд байгууллага, хамт олон идэвхитэй оролцож ирлээ.
- Ургамал хамгааллын биологийн болон химийн гаралтай пестицид, бордоо турших ажлыг аж ахуй нэгж байгууллага, хувь хүнтэй гэрээний дагуу гүйцэтгэж, тайланг ХХААХҮЯ-нд хүлээлгэж өгч, улсын зөвшөөрөл бүхий жагсаалтанд оруулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал: ШУ үйлдвэрлэлийн Шим ХХК, Дийлэгч тэнгэр ХХК, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт төв, Эко тайхи ХХК, Баагмен ХХК, Хан дээж ХХК-тай хамтарч ажиллаа.
- Судлаачдын нийгмийн асуудал, хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн 18 га талбайд төмс, 1 га талбайд лууван тариалж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн, мал аж ахуйгаа сайжруулж ажиллаа.
- Лаборатори, нэгж, судлаачдын дунд биеийн тамир спортын 4 төрөлт тэмцээнийг захиргаа, Үйлдвэрчний эвлэл хамтран жил бүр тасралтгүй явуулж 2022 оны 12 сарын 15-нд уламжлалт тэмцээнээ зохион байгуулснаар захиргаа аж ахуйн хамт олон шилжин явах цомын эзэн болсон.Биеийн тамир, спортын уламжлалт тэмцээнg
Тус хүрээлэнгийн 6 лабораторийн 8 ажилтан төрийн болон төрийн бус байгууллагуудын шагнал урамшуулал авсан.
Шагнал авсан судлаачид, шагналын нэр төрөл
Д/д | Лаборатори, нэгж | Нэрс | Шагнал |
1 | Биотехнологи | Д. Мөнхцэцэг | “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” |
2 | Пестицид | Ц.Уянга | БШУЯамны “Жуух Бичиг” |
3 | Микробиологи | С.Ариунаа | БШУЯамны “Жуух Бичиг” |
4 | Мэрэгч судлал | Г.Мөнхчулуун | БШУЯамны “Жуух Бичиг” |
5 | Ой хамгаалал | Г.Ганзул | ХХААХҮЯамны “Жуух Бичиг” |
6 | Биотехнологи | Г.Энхбулган | “Тэргүүний Залуу” алтан медаль |
7 | Биотехнологи | Ж.Бархасдорж | “Тэргүүний Залуу” алтан медаль |
8 | Ой хамгаалал | Д.Наранцацралт | “Тэргүүний Залуу” алтан медаль |
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 09-р сарын 29-ний өдрийн 299 тоот тогтоолоор УХЭШХ-ийн орон тоог 45 байсныг 80 болгож баталлаа. 2021 оны аттестатчлалын дүнгээр ЭШ Тэргүүлэх ажилтан 8, ахлах ажилтан 3, дэд ажилтан 16, дадлагажигч ажилтан 8 батлагдлаа.Сүүлийн 10 жилийн хүний нөөцийн тооны өсөлтөөс харахад нэг дахин нэмэгдсэн.
Хүрээлэнгийн нийт ажиллагсадын 80% нь эрдэм шинжилгээний ажилтангууд бөгөөд эрдмийн зэрэг цолтой 22 судлаач нийт эрдэм шинжилгээний ажилтангуудын 46.8%-ыг эзэлж байна.
Эрдмийн зэрэг цолтой судлаачдын тоо | 22 |
Доктор (ScD) зэрэг бүхий судлаач | 3 |
Доктор (PhD) зэрэг бүхий судлаач | 19 |
Профессор цолтой | 1 |
Дэд профессор цолтой | 4 |
Докторант | 13 |
Магистр | 23 |
Магистрант | 4 |
Бакалавр | 2 |
2022 онд 4 лабораториос 5 судлаачид эрдмийн зэрэг цол хамгаалсанаас 2 судлаач шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа.
д/д | Судлаачийн нэр | Зэрэг | Хаана | Лаборатори нэгж |
1. | М.Бямбасүрэн | ScD | Монгол | Ой хамгаалал |
2. | Х.Батнаран | ScD | Монгол | Шавьж судлал |
3. | Г.Ганзул | Ph.D | Монгол | Ой хамгаалал |
4. | Г.Мөнхчулуун | Ph.D. | Монгол | Мэрэгч судлал |
5. | Б.Эрдэнэтуяа | Ph.D | БНХАУ | Микробиологи |
ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
УХЭШХ, ХААИС-ийн дотоод хамтын ажиллагаа
1.ХААИС-Эдийн Засаг Бизнесийн Сургуультай хамтран ажиллах санамж бичиг 2021 онд байгуулж хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд ЭЗБС-ийн багш нараар Статистик боловсруулалтын чиглэлээр 3 удаа сургалт зохион байгуулсан.
-ХААИС-ЭЗБСургууль: багш, Доктор Д.Цэвээннамжил
Хичээлийн сэдэв: Статистикийн боловсруулалт ба шинжилгээний аргууд.
Хугацаа: 2021.05.06-08
ХААИС-ЭЗБСургуулийн багш, Доктор Д.Цэвээннамжил. Сургалтын явц
2.ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафт архитектурын тэнхимтэй хамтран нэрт эрдэмтэн Чогсомжавын нэрэмжит “Залуу үе-Ургамал хамгаалал” эрдэм шинжилгээний хурлыг 4 сарын 25-ны өдөр хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд УХЭШХ-ийн Мэрэгч судлалын лабораторийн ЭШДэд ажилтан Ж.Бат-Эрдэнэ “Үлийн цагаан оготны нөлөөгөөр доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх аргыг туршсан дүн” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байр эзлэв.
“Залуу үе-Ургамал хамгаалал” ЭШБага хурал.4 сарын 25
3.Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг, стандарт хэмжил зүйн газартай хамтран Ургамал хамгаалал, газар тариалангийн техникийн хорооны мэргэжилтнээр стандарт, бичиг баримт боловсруулах чиглэлээр 3 хоногийн сургалт зохион байгуулав.
-Стандарт хэмжил зүйн газар: мэргэжилтэн Ч. Пүрэвдулам
Хичээлийн сэдэв: Стандартчиллын суурь асуудал, стандарт боловсруулах арга зүй. Хугацаа: 2022.04.21-22
Стандарт хэмжил зүйн газар: мэргэжилтэн Ч. Пүрэвдулам. Сургалтын явц
4.Итгэмжлэлийн үндэсний төвтэй хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулав.
Хичээлийн сэдэв: ISO-17025 :2017
Хугацаа: 2022.02.18-20
Цахим сургалтын явц
5.Байгалийн түүхийн музей, Дэлхий ээжийн өгөөмөр сан ТТБ-тай хамтарч ажиллах САНАМЖ БИЧИГ 4 сарын 16-ны өдөр байгууллаа.
Санамж бичиг байгуулах ажлын явц. УХЭШХ-ийн захирал доктор(ScD), дэд профессор
М.Бямбасүрэн, БТМ-н захирал И.Будбаяр, Дэлхий ээжийн өгөөмөр сангийн тэргүүн Г.Мартмаа
Шинжлэх ухаан түгээн дэлгэрүүлэлт
1. “АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН хүрээнд Монгол улсад цахим засаглалыг бий болгох, мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болгоход хувь нэмэр болж, тус хүрээлэнгийн нэр бүхий домайн хаяг болон оффис и-мэйл хаягт хөгжүүлэлт хийсэн. Мөн лабораторийн программ хангамжийг нэвтрүүлж, Ургамал хамгааллын мэдээллийн нэгдсэн системийг (УХНС) бий болгох ажлыг эхлүүлээд байна.
2. Ургамал хамгааллын хүрээлэн нь Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ-тай хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний зөвлөгөөн-2022”-ыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаа. Энэхүү зөвлөгөөнд тус хүрээлэнгийн захирал доктор(ScD), дэд профессор М.Бямбасүрэн “Ургамал хамгааллын салбарын шинжлэх ухаан технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж салбарын үйл ажиллагааг танилцуулав.
Үндэсний зөвлөгөөн зохион байгуулах ажлын үеэр
3. “Атрын 4-р аян-эх орны эрүүл хүнс” Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” үндэсний чуулганд хүрээлэнгийн 3 эрдэмтэн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургамал хамгааллын асуудлаар илтгэл хэлэлцүүлж салбарын үйл ажиллагааг сурталчилав. Үүнд:
- Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд: Илтгэл: Доктор, дэд профессор Т.Дэжидмаа “Үр тарианы таримлын өвчин, хортон, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд
- Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд: Илтгэл: Доктор Б.Мөнхцэцэг “Хүнсний ногооны өвчин, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд
- Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд: Илтгэл: Доктор (ScD), дэд профессор М.Бямбасүрэн “Жимс, жимсгэний өвчин, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд
4. “Хотжилт ба хүрээлэн буй орчин” зөвлөлдөх уулзалт 12 сарын 15 -нд МУИС-д зохион байгуулагдаж МУИС, БОАЖЯам, НЗДТГазар болон УХЭШХ үндсэн зохион байгуулагчаар ажиллаж, ШУА-Газар зүй Гео-Экологийн Хүрээлэн, ХААИС-АЭС, УГТЭШХ хамтран зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтанд тус хүрээлэнгээс үндсэн 3 илтгэл хэлэлцэгдэв. Үүнд: Илтгэл:1. Доктор (ScD), дэд профессор М.Бямбасүрэн “Хөрс-Хүнсний эх үүсвэр болох нь”
Илтгэл 2. Доктор Б.Мөнхцэцэг “Нийслэлийн ногоон байгууламжийн хортон шавьжийн төрөл зүйл, хөнөөл учруулалт”
Илтгэл 3. Доктор Ц.Уянга “Ургамал хамгаалах бэлдмэлийн хэрэглээ, үлдэгдлийн судалгаа” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байгууллагынхаа үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнгээс танилцуулж сурталчилав.
ХҮРЭЭЛЭНГИЙН 2022 ОНЫ БҮТЭЭЛИЙН ТОВЧОО
1. УХЭШХ-ийн судлаачид 2022 онд нийтдээ ном товхимол 8 туурвиж гаргасан. Үүнд:
- Бямбасүрэн М, Мөнхцэцэг Б, Дондов Б ба бусад 2022. Ой тарьж ургуулах тухай
- Бямбасүрэн М, Мөнхцэцэг Б, Дэжидмаа Т ба бусад 2022. Таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалах арга, технологи
- Бямбасүрэн М, Ариунаа О, Цэвээндорж Д ба бусад 2022. Хөвсгөл аймгийн таримал ургамал хамгаалах асуудал
- Мөнхцэцэг Б, Дэжидмаа Т, Энхболд Н, Ариунаа О ба бусад 2022. Таримлын хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, хөнөөл учруулах үед хэрэгжүүлэх арга хэмжээ
- Норовсүрэн Б, Уранчимэг А 2022. Ургадаг ном
- Чулуунжав Ч 2022. Бэлчээрийн сүрэг царцаа уургийн нөөц уурхай мөн
- Чулуунжав Ч 2022. Шавьжийн гайхамшиг
- Энхболд Н ба бусад 2022. Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэх систем
2. Нийт судлаач, ажилтангууд Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд нийт 50 илтгэл хэлэлцүүлж, Олон улсын IF, DOI дугаар бүхий сэтгүүлд 4 өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд 6, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд 49 өгүүлэл нийтлүүлж, ном товхимол 8 хэвлүүлж олны хүртээл болголоо.
Хэвлэгдэж нийтлэгдсэн ном бүтээл
Олон улсын импакт фактор, DOI дугаартай бүтээлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт:
- “Gut microbiota reflect the crowding stress of space shortage, physical and non-physical contact in Brandt’s voles (Lasiopodomys brandtii)” 2022, Journal of Microbiological Research, IF 5.415.
- “Density-dependent changes of mating system and family structure in Brandt’s voles (Lasiopodomys brandtii)” 2022, Ecology and Evolution, IF 3.17. DOI дугаар: https://doi.org/10.1002/ece3.9199
- 555 No. 2: 21 July 2022. DOI: https://doi.org/10.11646/phytotaxa.555.2Published: 2022-07-21. Vlasenko V.A., Dejidmaa T., Vlasenko A.V. New combination in the genus Hohenbuehelia (Pleurotaceae). Phytotaxa. 555(2): 200–204. DOI: 10.11646/phytotaxa.555.2.9
- DOI: https://doi.org/10.15372/RMAR20220203 Растительный мир Азиатской России, 2022, № 2, с. 118–127. Vyacheslav A. Vlasenko, Dejidmaa Turmunkh, Anastasiya V. Vlasenko “Geographical distribution patterns of geastrum melanocephalum (geastraceae, basidiomycota) in siberia in present and under conditions of climate change”
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд гарсан өгүүллийн жагсаалт:
- Deletion of an ectoparasite (Eutrobidium sp.) on grasshopper (Angaracris barabensis Pallas 1773). G. Gantsetseg, B.Ulziibayr, Tamir, Kh. Batnaran, B.Munkhtsetseg. Агроэкологи-Тогтвортой ХАА. ОУ-ын ЭШ бага хурал. 2022.
- Результатах внедрения интегрированной защиты огурца в закрытом грунте.Уранчимэг А, Мөнхцэцэг Б. Аграрная паука-Сельскохозяйственному производству Сибири, Казахстана, Монголий, Беларуси и Болгарии. 2022
- Retinoic acid mediates to regulate growth and development of Batdorj L. Аграрная паука-Сельскохозяйственному производству Сибири, Казахстана, Монголий, Беларуси и Болгарии. 2022
- Study on the carbon sequestration of haloxylon Ammon dendron community in inner Mongolia. Unur Naranchimeg, Oyuntogtokh Bat-erdene, Khaulenbek Akhmadi, Byambasuren Mijidsuren, Wang Sushen.International Jubilee Scientific and Practical 2022
- Physiology and growth change through si transporter genes in cucumber plants grown in a semi-hydroponic cultivation system. Oyuntogtokh, M.Byambasuren , Z.Anita , P.Istvan: Агроэкологи-Тогтвортой ХАА ОУ ЭШ бага хурал.2022
- Controlling Weeds and Fertilizing in wheat fields. Munkhtsetseg, J. Barkhasdorj.1st International Conference on Sustainable Ecological Agriculture” organized by Selcuk University in Konya, Turkey. 2022
3. Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, хөрсөнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох, мөн пестицидийн агууламж тодорхойлох цуврал 7 үндэсний стандарт, 1 патент, 1 барааны тэмдэгт, 1 ашигтай загвар, заавар зөвлөмж 28, технологи 6 батлагдлаа.
Батлагдсан оюуны өмчийн жагсаалт
Оюуны өмч | |||
Патент | |||
1 | Вандуйн хошуу будааны холимогоор ногоон бордуурт уринш бэлтгэх арга шинэ бүтээлийн патент | 2022 оны 03 сарын 18 Улсын бүртгэлийн дугаар 10-005215 | И. Отгонбаатар
Ж. Намбар ба бусад |
Барааны тэмдэгт | |||
1 | Биогербицид
|
Улсын бүртгэлийн дугаар 40-0024642 | Ц. Нямхүү
Д. Мөнхцэцэг |
Ашигтай загвар | |||
1 | Төмсний элит үр ил талбайд ургуулах арга | Улсын бүртгэлийн дугаар 20-003326 | С. Нямжав
У. Алтангэрэл |
Стандарт | |||
1 | Гербицидийн агууламжийг тодорхойлох өндөр мэдрэмжит шингэний хроматографийн арга | 2022 оны 12 сарын 07
MNS 2022 |
М.Бямбасүрэн
Ц.Уянга |
2 | Глифосатын агууламжийг тодорхойлох өндөр мэдрэмжит шингэний хроматографийн арга | 2022 оны 12 сарын 07
MNS 2022 |
М.Бямбасүрэн
Ц.Уянга Т. Эрдэнэзориг |
3 | Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох хийн хроматографийн арга | 2022 оны 12 сарын 07
MNS 2022 |
М.Бямбасүрэн
Ц.Уянга |
4 | Родентицидийн агууламжийг тодорхойлох өндөр мэдрэмжит шингэний хроматографийн арга | 2022 оны 12 сарын 07
MNS 2022 |
М.Бямбасүрэн
Ц.Уянга |
5 | Метсульфурон метил, феноксапроп-п-этил агууламжийг тодорхойлох өндөр мэдрэмжит шингэний хроматографийн арга | 2022 оны 12 сарын 07
MNS 2022 |
М.Бямбасүрэн
Ц.Уянга |
6 | Ургамал хамгаалахад шаардагдах ургамлын эрүүл ахуйн зарчим болон олон улсын худалдаанд ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь | УЭААХОУС
2022 оны 12 сарын 07 MNS 2022 |
Т.Дэжидмаа Г.Эрдэнэцэцэг С.Түвшинжаргал |
7 | Тандан судалгаа хийх зөвлөмж | УЭААХОУС 06 2022 оны 12 сарын 07 MNS 2022 |
Технологи
- Таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалах технологи. 2022. М.Бямбасүрэн, Б.Мөнхцэцэг, Т.Дэжидмаа ба бусад
- Буудайн тарималд микоризаг хэрэглэх технологи 2022 А.Уранчимэг, Г.Ганчимэг М.Бямбасүрэн
- Төмсний тарималд микоризаг хэрэглэх технологи 2022. А.Уранчимэг, Г.Ганчимэг М.Бямбасүрэн
- Белый жемчуг ба чёрный жемчуг цуврал бордоог төмсний тарималд хэрэглэх технологи 2022. Т.Дэжидмаа, А.Уранчимэг, Б.Дондов ба бусад
- Белый жемчуг ба чёрный жемчуг цуврал бордоог байцааны тарималд хэрэглэх технологи 2022. Т.Дэжидмаа, А.Уранчимэг, Б.Дондов ба бусад
- Белый жемчуг ба чёрный жемчуг цуврал бордоог сармисны тарималд хэрэглэх технологи 2022. Т.Дэжидмаа, А.Уранчимэг, Б.Дондов ба бусад
1. УХЭШХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн 2 эрдэмтэн Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнд:
-УХЭШХ-ийн захирал, ЭШТА, дэд профессор, М.Бямбасүрэн “Ой бэлчээрийн голлох хөнөөлт шавьжтай тэмцэх, экологид ээлтэй ургамал хамгаалах дэвшилтэт аргуудын онол, практикийн зарим асуудалд” сэдвээр 2022.09.14-нд.
-Шавьж судлалын лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор дэд профессор, Х.Батнаран “Монгол орны царцааны (ACRIDIDAE) биологи, экологийн зарим хүчин зүйлүүдийг судалж, хөнөөлөөс хамгаалах үндэслэл боловсруулсан нь” сэдвээр 2022.11.18-нд.
-УХЭШХ-ийн захирал, ЭШТА, дэд профессор, М.Бямбасүрэн багшийн хамт. Шавьж судлалын лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор дэд профессор, Х.Батнаран
2. УХЭШХ-ийн эрдэм шинжилгээний 3 ажилтан ХААУ-ны докторын зэргийг ХААИС -ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хамгаалав. Үүнд:
-Ой хамгааллын лабораторийн ЭШдэд ажилтан Г.Ганзул “Шаргалдуу лидэрийг (Sophora flavescens Soland.) тарималжуулах болон ургамал хамгаалалд ашиглах боломжийг судалсан дүн”,
-Мэрэгч судлалын лабораторийн ЭШДэд ажилтан Г.Мөнхчулуун “Монгол чичүүлийн (Meriones unguiculatus Milne Edwards,1867) тархалт, олшролтын прогнозын судалгаа” ,
-Микробиологийн лабораторийн ЭШДэд ажилтан Б.Эрдэнэтуяа “Effects of population density on mating system and family structure of Brandt’s voles” сэдвээр БНХАУ-ын ШУА-ын Амьтан судлалын хүрээлэн дээр хамгаалав.
Ой хамгааллын лабораторийн ЭШдэд ажилтан Г.Ганзул, Мэрэгч судлалын лабораторийн ЭШДэд ажилтан Г.Мөнхчулуун, Микробиологийн лабораторийн ЭШДэд ажилтан Б.Эрдэнэтуяа
3. Лабораторийн үйл ажиллагааны систем буюу Plant LIMS v1.0 туршилтын хувилбар хийгдэж дуусаад 4 удаа буюу нийт 17 цагийн сургалтыг зохион байгуулж давтагдсан тоогоор 110 орчим хүнийг хамруулсан. Үүнээс гадна лабораторийн ажилчид болох 32 хүний бүрэлдэхүүнтэй групп чат үүсгэн 2021.01.12-с хойш чат болон утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
4. Доктор (ScD), дэд профессор М.Бямбасүрэнгийн боловсруулсан “Грийн” бэлдмэлд оюуны өмчийн үнэлгээ хийгдлээ.
“Грийн” бэлдмэлд оюуны өмчийн үнэлгээ хийгдэх явц, бичиг баримт
5. “Монгол орны төв, говийн бүсийн тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хөнөөлийг тогтоох судалгаа” Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тариалан эрхэлдэг бүх сумдын нутагт хийгдлээ. Үүнд:
- Төв, Говийн бүсийн судалгаанд нийт 8 аймгийн 60 сумыг хамруулан судалгааны 3 баг 15 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.
- Төвийн бүсийн Сэлэнгэ, Орхон аймгийн 18 сумын иргэн, аж ахуйн нэгжийн талбайд 108 цэг дээр, Төв, Дархан уул аймгийн 18 сум, Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-сүмбэр аймгуудын 24 сумын төмс, хүнсний ногоо, буудай, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тарималд тархсан хөнөөлт организмыг бүртгэж, дээж цуглуулж, тархалт, хөнөөлийн судалгааг гүйцэтгэв.
- Төв, Говийн бүсийн судалгааны ажлын тайлан боловсруулж ХХААХҮЯ-нд хүлээлгэж өгөв Төв, говийн бүсийн судалгааны баг, ажлын явц
6. Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цаашид ажиллах санал, зөвлөмжийг аймаг тус бүрээр, хөнөөлт организмын онцлогт тулгуурлан боловсруулж, Таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалах арга технологи”, Таримлын хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, хөнөөл учруулах үед хэрэгжүүлэх арга хэмжээ” гарын авлага гарган ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө.
Боловсруулж хэвлэн гаргасан, технологи, гарын авлага
7. Пестицид, бордооны чанар, үлдэгдлийн эрсдлийн судалгаа Төв, Дархан-уул, Сэлэнгэ аймгийн түр тариа, төмс, хүнсний ногоо, хөрс болон импортын жимс, жимсгэнэ, хүнсний ногооны дээжинд хийгдлээ.
Судалгаа гүйцэтгэсэн хугацаа: 2022.05.01-ээс 2022.11.15 хүртэл
Судалгаа явуулсан газрууд:
Судалгаа хийгдсэн лаборатори:УХЭШХ-ийн Пестицидийн лаборатори,
Дээж цуглуулсан газрууд: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар
Пестицидийн үлдэгдлийн судалгаа нийт 627 дээжинд хийгдэв Үүнд: Үр тариа -61, Төмс, хүнсний ногоо-191ш, импортын жимс, жимсгэнэ-40, импортын хүнсний ногоо -44, тариалангийн талбайн хөрс-291 дээж. Пестицидийн эрсдлийн судалгааны тайланг Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯаманд хүргүүлсэн.
Судалгааны баг, дээж цуглуулалт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
1. УХЭШХ нь 2022 онд Таримал ургамал хамгаалал, Бэлчээр, байгалийн ургамал хамгаалал, Ой хамгаалал гэсэн 3 салбарын хүрээнд судалгааны 8 лабораторид ШУТ-ын 2, суурь судалгааны 2, зүгшүүлэх 1, гадаадтай хамтарсан 1 төсөл хэрэгжиж судалгаа, шинжилгээний ажил хийгдлээ. Эдгээр төслүүдийн хүрээнд ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамалтай тэмцэх арга ажиллагааны, биологийн болон химийн пестицид , бордоо турших лабораторийн 12, хээрийн 14, хүлэмжийн 5, гэрээт ажлын 10 гаруй туршилт тавигдан үр дүнг Эрдмийн зөвлөлд хүлээлгэн өгч ажиллаа.
Төслийн
удирдагч |
Төслийн нэр | Төрөл, хугацаа | |
1 | Б.Дондов | “Ургамлын дугариг хорхойн (нематод) судалгаа” | Суурь судалгааны төсөл (2020-2023) |
2 | Х.Батнаран | “Максент загварыг ашиглан Монгол орны царцааны тархалт, хөнөөлийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” | Суурь судалгааны төсөл (2020-2022) |
3 | М.Бямбасүрэн | “Тариалангийн талбай болон доройтсон бэлчээрийн хөрсийг сайжруулахад микоризаг ашиглах технологи боловсруулах” | ШУТ-ийн төсөл
(2019-2022) |
4 | Д.Мөнхцэцэг | “Ургамлын гаралтай биопестицид үйлдвэрлэхэд ашиглах ургамлын генетикийн судалгаа хийж, ашигт ургамлын плантаци байгуулан үржүүлэх” | ШУТ-ийн төсөл
(2020-2023) |
5 | Б.Мөнхцэцэг | “Таримал ургамлын гол хортны шимэгч шавьжийн төрөл зүйлийг илрүүлэх, тэдгээрийг хамгаалах, хэрэглэх биологийн арга боловсруулах” | ШУТ-ийн төсөл
(2020-2023) |
6 | М.Бямбасүрэн | “Ургамал хамгааллын биобэлдмэлүүд ба ясны гурилаар органик бордоо хийх” | ТЗТ
(2022-2023)
|
7 | Т.Дэжидмаа | Төв Ази (ОХУ-Монгол улс)- ийн эх газрын хуурай бүсүүдийн эрс тэс онцгой нөхцөлд спорт организмын дасан зохицох байдал, (Basidiomycetes мөөгийн загвар зүйлийн жишээн дээр) | ОХУ-Монгол хамтарсан төсөл
(2019-2021) |
2. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний сорилтын лабораторийн итгэмжлэл батлагдаж хөнөөлт организм, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хөрсний дээжинд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжлэх ажил үргэлжиллээ.
3. Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтан, царцааны тархалтыг тогтоох, Төв, Говийн бүсийн тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалт, хөнөөлийг тодорхойлох, Ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хөрсөнд Пестицидийн үлдэгдэл тодорхойлох, эрсдлийг тодорхойлох зэрэг улсын захиалгат гэрээт ажлууд хийгдлээ.
4. Судалгаа, шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 8 ном товхимол хэвлэгдэн гарч олны хүртээл болсон ба олон улсын чансаа бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлэгдэн гарлаа.
5. Тус хүрээлэнгийн эрдэмтэд их дээд сургуулийн ахисан түвшний сургалтанд хичээл зааж, эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд ажиллан, оюутны дадлага, баклавр, магистр, докторын ажил удирдан, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд илтгэл хэлэлцүүлж, төсөлт ажлын үр дүнг жилийн тайлангийн хурлаар хэлэлцэж ирлээ.
6. Эрдэм шинжилгээний ажилтангууд 7 хоногт 1 удаа нийт 20 удаа судалгаа шинжилгээний ажлын үр дүн болон танин мэдэхүйн чиглэлээр илтгэл бэлтгэж танилцуулах ажил хийгдэв.
7. Их дээд сургууль болон гадны төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн төлөөлөлөөс зочин илтгэгч урьж шинжлэх ухааны болон танин мэдэхүйн цуврал лекцийг зохион байгуулав. Үүнд:
- Монгол улсын гавъяат багш, Биологийн ухааны доктор (ScD), професссор, Монголын боловсролын академийн гишүүн К.Улыкпан “ Биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлын үндсэн хүчин зүйл мөн”
- ОУ-ын эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Монгол ба дэлхийн хөгжлийг судлах хүрээлэн ТТБ-ын тэргүүн Б.Мягмаржав “Олон улсын газрын харилцаа Монголын нууц товчоонд”
- ХААУхааны доктор, дэд профессор Д.Бор “Сурахуй, судлахуй, ухаарахуйн учиг
- МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн багш доктор, профессор У.Айбек “Монгол орны шоргоолжны зүйлийн олон янз байдал”
- Bio-UNDP, Мянганы сорилын корпораци, Үндэсний зөвлөх.Н.Батсайхан “Үлийн цагаан оготно ба хээрийн экосистем: функциональ үйл ажиллагаа ба сорил, бэрхшээл”
- Мед импекс ХХК-ны дэд захирал Н.Оюундэлгэр” Багажит анализын шинжилгээний чиг хандлага, чадавхыг сайжруулах шаардлага
8. Мэрэгч судлалын лабораторийн ЭШДэд ажилтан Ж.Бат-Эрдэнэ ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг илтгэлийн уралдаанд 2-р байр, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр, мөн Нэрт эрдэмтэн Л. Чогсомжавын нэрэмжит Залуу үе-Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлж оны үр дүнгийн гэрээний биелэлтийг давуулан биелүүлж, 2022 оны шилдэг эрдэм шинжилгээний ажилтангаар шалгарсан.
—о— —о— —о—