Биотехнологийн лаборатори
Зорилго
• Вирус, бактерийн өвчнөөс чөлөөлөгдсөн төмсний эрүүл үр үйлдвэрлэх зорилгоор төмсний меристемийн ургамаланцарыг хүлэмжээр дамжуулан эрүүл бичил булцуу үйлдвэрлэх.
• Ховор, нэн ховор эмийн болон биологийн эерэг үйлчлэл бүхий олон төрлийн ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хамгаалах, хоёрдогч метаболит буюу хамгийн ашигтай агууламжийг ялган авч ургамал хамгаалалд ашиглах, биоректорт өсгөвөрлөх
• Монгол орны нөхцөлд өвчин хортонд тэсвэртэй генийг хайн илрүүлэх,
• Монгол орны нөхцөлд битүү орчинд ген тэсвэрийн ген шилжүүлэн суулгах судалгаа хийх
• Био органик бордоог green muscle болон Bacillus subtilis, ашигт бактериар баяжуулсан үйлдвэрлэн ургамлын дархлааг сайжруулах судалгаа хийх
Үйл ажиллагаа
• Монгол оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудын үрийн эх материал бичил ургамал, бэсрэг булцуу үйлдвэрлэх.
• Эмийн болон ховор, нэн ховор ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хамгаалах,
• Green muscle болон Bacillus subtilis, ашигт бактериар баяжуулсан био органик бордоог үйлдвэрлэх
• Ургамал хамгааллын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
Бүтээгдэхүүн
• Вирусээс эрүүлжүүлсэн бичил ургамал тариалах технологи
• Вирусгүй бичил булцуу тариалах технологи
• Аэропоникийн аргаар бэсрэг булцуу гаргах технологи
• Мөн вирусын өвчнөөс чөлөөлөгдсөн төмсний эрүүл үр үйлдвэрлэх ажлын хүрээнд эртийн болон дунд эртийн болцтой Солист, Гала сортын ургамаланцар бойжуулан торон хүлэмжээр дамжуулан эрүүл бичил булцууг жилд дунджаар 15-20 мян. ширхэгийг үйлдвэрлэж үрийн шинэчлэлд гаргаж байна.
Манай лаборатори нь:
ХАА-н ухааны доктор (Ph.D) 1, Докторант 2, Магистр 1, Магистрант 1, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сайн байна уу танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа надад маш их таалагдлаа Танай лабораторид ажиллах маш их хүсэлтэй байна Миний нэр Д.Отгонхишиг ХААИС-ийг Биотехнологич мэргэжлээр магистрийн зэргээр 2014 онд төгсөөд одоо мэргэжлийнхээ чиглэлийн дагуу ажил хайж байгаа юм Надтай холбоо барих мэйл хаяг болон утасны дугаар 95050702 otgoo9505@gmail.com