Микробиологийн лаборатори
Бидний зорилго
Микробиологийн лаборатори нь бэлчээр, тариалангийн талбайн хөнөөлт мэрэгч, шавьж, таримал ургамлын өвчинтэй тэмцэх байгаль орчинд аюулгүй, сонгомол үйлчилгээтэй микробиологийн аргыг боловсруулах үндсэн зорилготой.
Түүхэн замнал
- 1990 оноос УХЭШХүрээлэн байгуулагдахад “Микробиологийн лаборатори”
- 2000 оноос “Биопестицидийн лаборатори”
- 2006 оноос УХЭШХ-ийн “Микробиологийн лаборатори”
- 2008 – 2009 онд “Микробиологи, бэлчээр хамгааллын менежментийн лаборатори”
- 2009 оноос “Микробиологийн лаборатори”
- 2012 оноос “Микробиологи, мэрэгч судлалын лаборатори”
- 2013 оноос “Микробиологийн лаборатори” нэртэйгээр үйл ажиллагаага явуулж байна.
Лабораторийн хамт олон
Манай лабораторид микробиологи, биологи, биотехнологи, ургамал хамгааллын мэргэжлийн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт явуулдаг бөгөөд одоогоор Шинжлэх ухааны доктор 1, доктор 3, магистр 1, лаборант 1 ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Бэлчээр тариалангийн талбайн хөнөөлт мэрэгч, шавьж, өвчинтэй байгаль орчинд аюулгүй микробиологийн аргаар тэмцэх аргыг боловсруулах үндсэн чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг явуулж байна.
–Үүнд:
- Бэлчээр тариалнгийн талбайд тархан хөнөөл учруулж байгаа мэрэгчидтэй микробиологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд ХХААЯ, аймаг, орон нутгийн болон аж ахуйн нэгжийн захиалгаар биологийн бэлдмэл үйлдвэрлэн нийлүүлж байна.
- Ойн хортон шавьжтай тэмцэх энтомоксин бэлдмэл үйлдвэрлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг явуулж байна.
- Бэлчээр тариалангийн талбайн хөнөөлт шавьжид эмгэг төрүүлэгч цагаан мускардин Beauveria bassiana мөөгөнцрийн биобэлдмэлийг үйлдвэрлэх, хэрэглэх технологи боловсруулах тогтоох
- Ургамал өвчин үүсгэгч бактери, мөөгөнцөррийн эсрэг үйлчилгээтэй B. subtilis-ийн нутгийн өсгөвөр, тэдгээрийг ашиглах шийдвэр боловсруулах
- Хөнөөлт шавьжид эмгэг төрүүлэгч Metarhizium anisopliae мөөгөнцрийн биобэлдмэлийг үйлдвэрлэх, хэрэглэх технологи боловсруулах тогтоох
- Хог ургамлын эсрэг үйлчилгээтэй нутгийн омгийн судалгаа
- Шавьжийн эсрэг үйлчилгээтэй нутгийн омгийн судалгаа
Бидэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллаж болно.
- Бэлчээр, тариалан болон агуулахын хөнөөлт мэрэгч амьтан устгах зориулалттай бактерийн бэлдмэлүүдийг нийлүүлэх
- Ургамал хамгаалах микробиологийн арга чиглэлээр заавар, зөвлөгөө өгнө.
Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702