Манай сайтад тавтай морилно уу.
TwitterFacebook

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮД, ТЕХНОЛОГИЧИД, ЭРДЭМТЭД, МАТЕМАТИКЧДЫН НЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫН“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1  Шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж амжилт гарган ажиллаж байгаа эмэгтэй, Монгол улсын иргэдээс шилдэг эрдэмтэнг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2  Шалгаруулалтыг Анагаах, Нийгэм, Хөдөө аж ахуй, Байгалийн, Техник технологийншинжлэх ухааны нийт таван салбар тус бүрээр явуулж, салбар бүрээс нэг хүнийг тодруулна.

1.3  Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагаас /Цаашид МЭИТЭМ гэх/ шилдэг эмэгтэй эрдэмтэн шалгаруулах төв болон салбар комисс байгуулан ажиллана.

1.4  Салбар комисс хөндлөнгийн 3 шүүгч, МЭИТЭМ-ийн төлөөлөл 2 шүүгчээс бүрдэнэ.

1.5  Төв комисс МЭИТЭМ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдээс сонгогдсон 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

1.6  Шилдэг эмэгтэй эрдэмтний сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлана.

 

Хоёр. Шалгаруулах болзол, бүрдүүлэхматериал

 

2.1  Монгол улсад 2010-2014 онд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа эмэгтэй,Монгол улсын иргэнийг шалгаруулалтанд нэр дэвшүүлнэ.

2.2  Шилдэг эмэгтэй эрдэмтэн шагналд нэр дэвшигч дараах болзолыг хангасан байна.Үүнд:

  • Докторын зэрэгтэй байх;
  • Судалгаа шинжилгээний ажил хийдэг байх /хүснэгт 1, 2 бөглөх/;
  • Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээ болгосон байдал /баталгаажуулах материалыг хавсаргах/
  • Гадаадын их, дээд сургууль, шинжлэх ухааны болон олон улсын байгууллагаас хүртсэн шагнал /гэрчилгээний хуулбар/
  • Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллах эрмэлзэлтэй байх.

2.3   Журмын 2.2 дугаар заалтыг хангасан эрдэмтэн хүсэлт гаргаж нэр дэвшүүлэх эрхтэй. Мөн байгууллага, хамт олон, хувь хүнээс нэр дэвшүүлж болно.

2.4  Нэр дэвшигч зөвхөн нэг салбарын шалгаруулалтанд оролцоно.

2.5  Хүсэлт гаргагч нь дараах материалыг 2015 оны 4-р сарын 25-ны дотор wsteminmongolia@gmail.mndugersuren_j@yahoo.com  хаягаар ирүүлнэ. Үүнд:

  • Товч намтар (CV)
  • Судалгааны ажлынтодорхойлолт (research statement)
  • Бүтээлийн жагсаалт /баталгаажуулалтын хамт/
  • Нэр дэвшигчийн талаарх тодорхойлолт / Гурван хүнээс /
  • Олон улсын хамтарсан төсөл, улсын захиалгат төсөл, суурь судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагын талаар тайлан /500 үг/;
  • Нэр дэвшиж буй салбарыг хөгжүүлэх талаар өөрийн саналыг тусгасан эссэ /2 хуудаснаас илүүгүй/

 

 

 

Гурав. Шалгаруулах хугацаа ба шагнал

 

3.1  Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

3.2  .1-р үе шатны шалгаруулалтыг салбар комисс зохион байгуулж 2015 оны 5-р сарын 15-ны дотор шалгарсан 3 нэр дэвшигчийг төв комиссд танилцуулна.

3.3  2-р шатны шалгаруулалтыг төв комисс зохион байгуулах бөгөөд салбар комиссоос шалгарсан нэр дэвшигчтэй ярилцлага хийж салбарын шилдэг эрдэмтнийг 6 сарын 15ны дотор шалгаруулна.

3.4  Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал дээр тухайн салбарын “Шилдэг эмэгтэй эрдэмтэн”-ээр шалгарсан эрдэмтнийг зарлаж батламж, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулна.

 

Хавсралт 1

 

Хүснэгт 1. Бүтээлийн жагсаалт

 

Бүтээлийннэр Он Хэмжээ Хэвлэсэнгазар Хамтранзохиогчид
Нэг. Нэгсэдэвтбүтээл, диссертаци, ихдээдсургуулийнсурахбичиг
1
2
Хоёр. Эрдэмшинжилгээниймэргэжлийнсэтгүүлдхэвлүүлсэнөгүүлэл
1
2
Гурав. Эрдэмшинжилгээнийхурлынэмхэтгэлдхэвлэгдсэнөгүүлэл
1
2
Дөрөв. Эрдэмшинжилгээнийсурталчилгааныхялбаршуулсанөгүүлэлболонорчуулга
1
2
Тав. Редакторласанном
1
2

 

Хавсралт 2

Хүснэгт 2. Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар

Үзүүлэлтүүд

Оноо

Тоо

Нийт оноо

Комиссын үнэлгээ

1

Гадаадтай хамтарсан төсөл Удирдсан

5.0

Гүйцэтгэсэн

3.0

2

Шинжлэх ухаан технологийн төсөл Удирдсан

5.0

Гүйцэтгэсэн

3.0

3

Цөм технологийн төсөл Удирдсан

4.0

Гүйцэтгэсэн

2.0

4

Онолын суурь судалгаа Удирдсан

3.0

Гүйцэтгэсэн

1.5

5

Инновацийн төсөл Удирдсан

2.0

Гүйцэтгэсэн

1.0

6

Гэрээт ба захиалгат ажил Удирдсан

2.0

Гүйцэтгэсэн

1.0

7

Грант Олон улсын

4.0

Улсын

3.0

ХААИС

1.0

8

Импакт фактор /IF/-той сэтгүүл Зохиогч, удирдагч

5.0

Хамтран зохиогч

3.0

9

Гадаадын сэтгүүл                             / зохиогч/  3.0
                                            /Хамтран зохиогч/

2.0

10

Олон улсын хурлын эмхэтгэл /хураангуй/

2.0

11

ХААШУСэтгүүл, Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл

3.0

12

Бусад эрдэм шинжилгээний бүтээл

2.0

13

Мэргэжлийн сэтгүүл болон бусад

1.0

 

 

14

Ном, сурах бичиг Зохиогч

5.0

Хамтран зохиогч

3.0

15

Нэг сэдэвт бүтээл

4.0

16

Гарын авлага, товхимол Зохиогч

3.0

Хамтран зохиогч

2.0

17

Редакторлосон, орчуулсан ном

3.5

20

Патент

5.0

21

Ашигтай загвар

4.0

22

Зохиогчийн эрх, барааны тэмдэг

3.0

23

Гадаадад хэвлүүлсэн материалиас ишлэл авсан судлаачдын тоо

1.0

24

Дотоодод хэвлүүлсэн материалиас ишлэл авсан судлаачдын тоо

0.5

25

Докторын судалгааны ажлыг Удирдсан

5.0

Зөвлөсөн

3.0

Шүүмжилсэн

2.0

26

Магистрын ажлыг Удирдсан

3.0

Шүүмжилсэн

1.0

27

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Зохион байгуулсан

5.0

Илтгэл тавьсан

3.0

28

Дотоодын эрдэм шинжилгээний бага хурал Зохион байгуулсан

4.0

Илтгэл тавьсан

2.0

29

Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг эсэх

Нийт оноо

Сэтгэгдэл үлдээх

Таны е-майл хаяг харагдахгүй. Та * хэсгийг заавал бөглөнө үү!

*

HTML