Манай сайтад тавтай морилно уу.
TwitterFacebook

Мэрэгч судлалын лаборатори

Түүхэн замнал

  •  2000-2006 “Мэрэгч судлал, биопестицидийн лаборатори”
  • 2006-2008 “Бэлчээр хамгааллын менежментийн лаборатори”
  • 2008 – 2009 онд “Микробиологи, бэлчээр хамгааллын менежментийн лаборатори”
  • 2009 -2012 “Мэрэгч судлалын лаборатори”
  • 2012 2013 “Микробиологи, мэрэгч судлалын лаборатори”
  • 2013 оноос “Мэрэгч судлалын лаборатори” нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.

 Бидний эрхэм зорилго

Мэрэгч судлалын лаборатори ньбэлчээр, тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, нягтшилийг судлан, тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй аргыг боловсруулах үндсэн зорилготой.

Лабораторийн хамт олон

Манай лабораторид микробиологи, биологи, биотехнологи, ургамал хамгааллын мэргэжлийн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт явуулдаг бөгөөд одоогоор доктор 1, докторант 1, магист 1, магистрант 2 ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Бэлчээр тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчдийн биологи, экологийг судлан, тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй аргыг боловсруулах үндсэн чиглэлийн хүрээнд дараах  ажлуудыг явуулж байна. Үүнд:

  • Тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчидийн биологи, экологи, тархалт, нягтшилыг судлах, тэдгээртэй тэмцэх арга боловсруулах
  • Бэлчээр, тариалангийн талбайд хөнөөлт учруулж байгаа мэрэгчидтэй микробиологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд ХХААЯ , аймаг орон нутгийн болон аж ахуйн нэгжийн захиалгаар биологийн бэлдмэл жил бүр үйлдвэрлэн нийлүүлж байна.

Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил

Бид судалгааныхаа үр дүнд дараах ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

  • Бэлчээр, тариалангийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх микробиологийн бэлдмэл болох Бактерийн бэлдмэл |1990-2006 онуудад жил бүр 30-100тн|, Бактобромадиолон бэлдмэл |2005 оноос хойш жил бүр 100-150тн|  зэргийг үйлдвэрлэн мэрэгчидтэй тэмцэхэд хэрэглэсэн нь 80-90 хувийн үр дүн үзүүлсэн.

Та бидэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллаж болно.

  1.   Бэлчээр тариалангийн хөнөөлт мэрэгч болох үлийн цагаан оготно, чичүүлтэй тэмцэх арга чиглэлээр зөвлөгөө өгөх
  2. Бэлчээр, тариалан болон агуулахын хөнөөлт мэрэгч амьтан устгах зориулалттай бэлдмэлүүдийг нийлүүлэх

 

Та бидэнтэй холбоо барихыг хүсвэл:

Enkhbold_nanj@yahoo.com

Phone: 11341054

Fax:  976-345212

Mobil:  99194073

Сэтгэгдэл үлдээх

Таны е-майл хаяг харагдахгүй. Та * хэсгийг заавал бөглөнө үү!

*

HTML