Хүнсний аюулгүй байдал – пестицидийн лаборатори
Тус лаборатори нь 2007 онд шинэчилсэн Ургамал хамгааллын тухай хуулийн 11.1-2 зүйлд Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Байгууллага нь ургамал хамгаалах бодсын хоруу чанар, түүний ургамал ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлно гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2008 онд шинэчлэгдэж. 2015 онд “Хүнсний аюулгүй байдал, пестицидийн лаборатори” болгон өргөтгөсөн.2016 оноос итгэмжлэгдсэн лаборатори болон ажиллаж байна.
Лабораторийн зорилго
Ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж үнэлгээ өгөх, холбогдох чанарын стандартыг боловсруулах, хөдөө аж ахуйн таримал ургамал, хөрс, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицид, нитрат нитрит, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох чиглэлээр шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
Лабораторийн бүтэц
-Ч.Мягмар /Доктор, дэд профессор/ Киев хотын Украйны ХАА-н Академийг
“Ургамал хамгааллын судлаач, агрономич” мэргэжлээр төгссөн. 2001 онд “Агуулахын зонхилох хөнөөлт шавьжийн биологи, экологийн онцлог, тэдгээртэй тэмцэх арга” сэдвээр ХАА-н ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан.
-Н.Лхагважав /Доктор Ph.D/ Лабораторийн эрхлэгч, МУИС-ийг Биотехнологич, биохимич мэргэжлээр төгссөн.
2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Технологийн их сургуулийг “Хүчилд хувируулсан шороон (photo catalytic) хурдасгуурын судалгаа” сэдвээр химийн ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан.
-Ц.Уянга /Магистр M.Sc/ МУБИС-ийг “Биологийн байгалийн ухааны багш мэргэжлээр төгссөн”.
2013 онд ШУТИС-ийн ХИБС-ийг “Дрожжийн омгийг ашиглан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
-Г.Эсэнтайш /Баклавар/ Турк улсын Чанаккалэ хотын Их Сургуулийг Хөдөө аж ахуйн инженерийн Ургамал хамгаалагч мэргэжлээр 2018 онд төгссөн.
Лабораторийн чиглэл
Таримал ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хөрсөн дэх пестицидийн үлдэгдэл болон агууламжийг тодорхойлох.
Байгаль орчинд халгүй аргаар пестицидийн үлдэгдлийг саармагжуулах.
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрсдлийн судалгаа, хадгалалтын горим, ариутгал, халдваргүйжүүлэлтийн технологи, мониторингийн судалгаанууд хийгддэг.
Та бидэнтэй дараах чиглэлээр хамтарч ажиллаж болно
• Ургамал ургамлын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн талаар:
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээ
Мониторинг судалгаа
• Монгол орны химийн бодисын /пестицид, нитрат, нитрит, хүнд металл/ хэрэглээ
Таримал ургамал
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн
Хөрсөн дэх пестицидийн үлдэгдэл
Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702