Ургамлын өвчин судлалын лаборатори
Ургамлын өвчин судлал биотехнологийн сектор 1988 онд байгуулагдаж ургамлын эдийн өсгөврийн лабораторийг анхлан байгуулж Вирусгүй төмсний үр үржүүлгийн ажлыг ХАА ухааны доктор дэд профессор Б.Бямбажав эхлүүлсэн түүхтэй. 2004 оноос Ургамлын өвчин судлалын сектор бие даан ажиллаж, хөдөө аж ахуйн таримал ургамлын өвчнийг оношлож тодорхойлох, ургамлын өвчин үүсгэгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг тогтоох судалгааны ажлуудыг гүйцэтгэж, таримлын өвчнөөс сэргийлэх ба тэмцэх дэвшилтэт аргыг боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. 2008 оноос лабораторийн зохион байгулалтаар ажиллаж улмаар 2017 онд сорилын лабораторийн итгэмжлэлд хамрагдаж үр тариа, төмс, хүнсний ногооны мөөгөнцөр, бактери, вирусийн өвчний оношлогоог 3 стандарт, 2 стандарт аргын заавар ашиглан хийж, аж ахуй нэгж, иргэдэд үйлчилж байна.
Одоо ажиллаж буй судлаачид :
Манай лаборатори ХАА-н ухааны доктор, дэд профессор ЭШ-ний тэргүүлэх ажилтан 1, ЭШ-ний ахлах ажилтан, доктор 1, ЭШ-ний дэд ажилтан, докторант 2, ЭШ-ний туслах ажилтан, магистр 2, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бидний зорилго :
Бид 1990 оноос хойш Монгол орны ХАА-н таримал ургамлын өвчний тархалт, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэсний зэрэгцээ, үр тариа, төмс, ил болон хамгаалагдсан хөрсний хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг таримал ургамлын өвчинтэй тэмцэх аргын систем, заавар зөвлөмж, ургац хамгаалах технологиудийг боловсруулан газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсээр ирсэн. Мөн ойн өвчний оношлогоо хийж дүгнэлтийг гарган заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Бидэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллаж болно:
1. Сорилын лабораторийн итгэмжлэлийн хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногооны мөөгөнцөр, бактери, вирусийн өвчний оношлогоог стандарт болон стандарт аргын зааврын дагуу хийж дүгнэлт гаргана.
2. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсд ургамал хамгааллын чиглэлээр заавар зөвлөгөө өгч хамтран ажиллана.
3. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хүлэмж, дарлага, тариалангийн талбайд тархсан ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын зүйлийг оношлон тодорхойлох, тэдгээрийн эсрэг тэмцэх арга хэмжээг зохион байгуулна.
4. Ургамал хамгааллын шинэ төрлийн бодисыг арга зүйн дагуу туршин сорих, ашигтай тун, үр дүнг тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэнэ.
5. Ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын тархалт, хор хөнөөлийг тогтоох, тэдгээрэээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аргын талаар талбайн болон танхимийн сургалт сурталчилгаа, үзүүлэх сургууль зохион байгуулна.
6. Ургамал ургалтын болон хадгалалтын үеийн хөнөөлт организмын мониторингийн судалгаа хийнэ.
7. Ургамлын хөнөөлт организмын эсрэг үйлчилгээтэй пестицидийн зохистой хэрэглээнд /хэрэглэх тун, хугацааг баримтлах, аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөхөд/ заавар зөвлөмж өгнө.
8. Тухайн аж ахуй нэгжийн зонхилох таримлын ургац хамгаалах технологийг цогц байдлаар нь боловсруулж өгнө.
9. Шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг туршин туршилтын үр дүнд тулгуурлан, хэрэглэх заавар, зөвлөмж гаргана.
Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702