Манай сайтад тавтай морилно уу.
TwitterFacebook

Хог ургамал судлалын лаборатори

Лабораторийн зорилго:

Тус лаборатори нь Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тариа, төмс, хүнсний ногооны таримлын талбайн хог ургамлын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хор хөнөөл, хогтолтын түвшинг тогтоож,  хог ургамлын биологи-экологийн онцлогийг нарийвчлан судалж, тэмцэх цогцолбор арга боловсруулах, шинэ нэр төрлийн сонгомол үйлчилгээтэй гербицидийг туршиж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зорилго болгон ажилладаг.

 

Лабораторийн бүтэц:

ЭШТэА, доктор, дэд профессор 1, ЭШАА доктор 1, ЭШДА магистр 2 нийт 4 ажилтантай. Лабораторийн эрхлэгчээр ЭШТэА, Доктор, дэд профессор М. Отгонсүрэн ажилладаг.

 

Үйлажиллагааны чиглэл:

  • Монгол орны газар тариалангийн бүс нутгийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээл, чихрийн  манжин тариалсан талбайн хог ургамлын тархалт,зүйлийн бүрэлдэхүүнийг судлах
  • Тариалангийн талбайн хог ургамлын хөнөөлийг тодорхойлох, тэдгээртэй тэмцэх оновчтой арга боловсруулах

 

Хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн төсөл:

  1. 2003-2005 онд “Зарим хөнөөлт хог ургамлаас ургац хамгаалах шинэ технологи”  ШУТТөсөл;
  2. 2004-2006 онд “Таримлыг хог ургамлаас хамгаалах, төмсний эрүүл үр үйлдвэрлэх” ШУТТөсөл,
  3. 2007-2008 онд “Ургамал хамгааллын бэлдмэлийн сорилт, туршилт” ШУТТөсөл,
  4. 2009-2011 оноос “ Үр тариа хамгаалах цогцолбор арга” ШУТТөсөлт ажлыг 6 дэд сэдэвт ажлыг гүйцэтгэж үр дүнг захиалагч байгууллагад тус тус хүлээлгэн өгөөд байна.
  5. 2007-2009 онд Канадын Саскачеваны Их Сургуулийн “ Хөдөөгийн ядуурлыг бууруулах” төсөлд хамрагдан ажилласан байна.
  6. 2010-2013 онд  “Гербицидэд тэсвэртэй богино болцтой зусах буудайн сортуудын селекцийн эх материал гарган авах” онолын суурь судалгааны ажил
  7. 2012 онд ХХААХҮЯ-ны захиалгаар “ Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад  дэмжлэг үзүүлэх ТШ/12/XV-03 төсөлд хамрагдан ажиллаж байна.

 Бичиж нийтлүүлсэн бүтээлүүд:

Судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан нэгэн сэдэвт бүтээл 4, шинэ бүтээл 2, оновчтой санал, ашигтай загвар 20, заавар, зөвлөмж, технологи 46, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл  57 бичиж нийтлүүлэн нийтийн хүртээл болгоод байна.

Хог ургамал судлалын лаборатори” -нд нэг сэтгэгдэл байна.

  1. Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702

Сэтгэгдэл үлдээх

Таны е-майл хаяг харагдахгүй. Та * хэсгийг заавал бөглөнө үү!

*

HTML