Манай сайтад тавтай морилно уу.
TwitterFacebook

Шавьж судлалын лаборатори

Лабораторийн зорилго:

Монгол орны бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг төрөл бүрийн үе хөлтөн, бусад сээргүйтнээс хамгаалах, байгальд халгүй дэвшилтэт цогцолбор арга боловсруулах.

Лабораторийн бүтэц:

ЭШТэА, доктор, профессор-1, ЭШАА доктор-2, ЭШДэдА магистр-2, ЭШДадА магистр-1 нийт 6 ажилтантай. Лабораторийн  эрхлэгчээр ЭШТэА, Доктор, профессор Ч. Чулуунжав ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

Монгол орны нутагт тархсан бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг хамгаалахдаа дараах чиглэлүүдээр төсөл боловсруулан ажилладаг. Үүнд:

  • Монгол орны бэлчээр таримал ургамлын ургацанд нөлөөлдөг зонхилогч хөнөөлт шавьж, бусад организмын гаралт, тархалтыг урьдчилан тогтоох улирлын болон урт хугацааны мэдээлэл боловсруулах.
  • Бэлчээр таримал ургамлын ургацанд эерэг нөлөө үзүүлдэг зонхилох үе хөлтний биологи, экологийн онцлогийг судлан тогтоох.
  • Ихээхэн хөнөөл учруулдаг, гоц аюултай үе хөлтөн, бусад сээр нуруугүйтны уршигийг богино хугацаанд зогсоож чадах, хими, биологи, микробиологи, генетик, физик, арготехникийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг.
  • Хөнөөлт шавьжийн эсрэг ашигтай ангуучин шавьж үржүүлэн тэдгээртэй тэмцэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, цөлжилтийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг үйл явцад хувь нэмэр оруулах.

Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл:

  1. Бэлчээр, таримал ургамлын зонхилох хорлогч шавьж тэдгээртэй тэмцэх биологи, агротехникийн арга” ШУТТөслийн тайлан 2008-2010
  2. “Ашигтай ангуучин шавьжийг үржүүлэн ургамал хамгаалах ажиллагаанд хэрэглэх арга боловсруулах” ШУТ Төслийн тайлан 2008-2010
  3. Ургамлын өвчин хортонтой тэмцэх бэлдмэлгарган авах, хог ургамалтай тэмцэх технологи(2011-2013 он)

Гадаад хамтын ажиллагаа:

  1. БНХАУ, ӨМӨЗО, Багшийн сургууль.
  2. БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Амьтан судлалын хүрээлэн.
  3. БНХАУ-ын ХАА-н Шинжлэх Ухааны Академи.

Дотоод хамтын ажиллагаа:

  1. ҮХААЯ-МААБ-ийн хэлтэс.
  2. ХААИС-АБС, Таримал судлал, Ой, Ургамал хамгааллын тэмхим, ЭТХС Ховд дахь салбар
  3. ШУА Биологийн хүрээлэн, Шавьж судлалын лаборатори.
  4. Байгалийн түүхийн музей ЭШ, Арга зүй, Сан хөмрөгийн тасаг.
  5. Монхимо ХХК
  6. Органик Монгол хөтөлбөр
  7. Чацарганы холбоо

Та бүхэнтэй дараах чиглэлээр хамтарч ажиллаж болно.

  1. Төмс, хүнсний ногооны хөнөөлт шавьжийн гаралт, тархалтыг тодорхойлох, бэлчээрийн шулуун далавчит шавьж тэдгээрийн олшрол, нягтралыг тогтоох, тэмцэх аргын талаар.
  2. Инсектицидийн хэрэглээ, түүнийг туршилт үйлдвэрлэлд хэрэглэх талаар зөвөлгөө өгөх.
  3. Шавьж цуглуулах, хадгалах, боловсруулах чиглэлээр.

Бидэнтэй холбоо барихыг хүсвэл:

E-mail: insectqqq@gmail.com

Fax:  976-345212

Phone: 91881408, 98114621, 99050214, 98897441, 95865597

Сэтгэгдэл үлдээх

Таны е-майл хаяг харагдахгүй. Та * хэсгийг заавал бөглөнө үү!

*

HTML